


/ХЗС, ЭМС-ын 2014-12-05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2010 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 29-ний өдөр Дугаар 189/385 хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
"Шүүхийн шинжилгээний тухай" хуулийн 8.4, "Эрүүл мэндийн тухай" хуулийн 40.4-ийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ыг нэгдүгээр, "Цогцост шинжилгээ хийх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаалын 1-д заасан журмый хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Ч. Алтанхишиг/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2005 оны 167/265 дугаар тушаалын хоёр, гуравдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЛАМБАА
