


/ХЗС, ЭМС-ын 2014-12-05-ны өдрийн А/215/421 тоот тушаалаар хүчингүй болгосон/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2010 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Дугаар 135/256 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
“Шүүхийн шинжилгээний тухай” Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Эрүүл мэндийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн (Ч. Алтанхишиг)-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2005 оны 167/265 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД
ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ С.ЛАМБАА
