


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/ Тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам /
2003 оны 6 дугаар сарын11-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 154
“Эмийн талаар төрөөс бармтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх, тусламж хандивын эм, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй байдал, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Эмийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 4 дэх заалт, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Эмийн хандивийн тухай” зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:
1.Тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэл хүлээн авах журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар /С.Дуламсүрэн/-т үүрэг болгосугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын “Хандив, тусламжийн эм, эмнэлгийн хэрэгсэлд тавих шаардлага, тэдгээрийг хүлээн авах зарцуулах журам батлах тухай” 2000 оны А/77 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД П.НЯМДАВАА
