


Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2002 оны 8 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар 172
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
ТУШААХ нь:
1.Аймаг, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил дүгнэх журам-ыг нэгдүгээр хавсралтын, “Ажил дүгнэх үзүүлэлт”-ийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэхүү журмыг нэг мөр ойлгож хэрэглэх асуудлаар орон нутагт зохих чиглэл өгч, журмын дагуу аймаг, нийслэлийн Зохицуулах зөвлөлийн ажлыг энэ оны 7 дугаар сараас эхлэн хагас, бүтэн жилээр тогтмол дүгнэн Зохицуулах зөвлөлд танилцуулж байхыг ажлын алба /Г.Даштүдэв/-нд даалгасугай.
САЙД, ЗОХИЦУУЛАХ
ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ц.НЯМДОРЖ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2003 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2122 дугаарт бүртгэв.
