


/ХЗС, ЭМСС-ын хамтарсан 2015-10-15-ны А/234, 415 тоот тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН
ХАМТАРСАН ТУШААЛ
2002 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 31-ний өдөр Дугаар 313/316 хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай” Монгол Улсын хуулийн 114 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ тушаалыг 2003 оны 1 сарын 15-наас эхлэн даган мөрдөж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/, клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношлогоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал, дарга нарт даалгасуай.
3.Уг тушаал батлагдсантай холбогдуулан Хоригдол өвчтөнүүдийг эмчлэх тахир дутуугийн зэрэг тогтоох, хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, ял хойшлуулах өвчний жагсаалт батлах тухай” Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1997 оны 8 сарын 20-ны өдрийн 203/А-281 тоот хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД П.НЯМДАВАА
