


/ХЗДХС, УЕП-ын 2017 оны А/260/А/112-р тушаалаар хүчингүй болсон/
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 275
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 5-ыг үндэслэн, Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан "Тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэхүү журмыг 2002 оны 12 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/-т даалгасугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 1997 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 323 дугаар тушаалаар батлагдсан "Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын ажилтан тусгай хэрэгсэл хэрэглэх журам"-ыг энэ тушаал мөрдөж эхлэх өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
