


Улсын нэгдсэн бүртгэлийн 2011 оны 11 дүгээр
сарын 16-ны өдрийн 3289 дүгээрт бүртгэв.
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН
САЙДЫН ТУШААЛ
2011 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 7-ны өдөр Дугаар 171 хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Нотариатын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1 дэх хэсгийн заалт, Монголын Нотариатчдын танхимаас 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 260 тоот албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.”Нотариатын үйлдэл хийх заавар”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулж “Заавар шинэчлэн батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 216 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
ХЗДХС-ын 2021 оны А/210 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав.
