


/СС, ХЗДХС-ын хамтарсан 2017-138,А-107 тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙД,ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр
Дугаар 93/75
Улаанбаатар хот
ЗАРДЛЫН ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Хуульч сонгон шалгаруулах тухай" Монгол Улсын хуулийн 19.1-т заасныг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Сонгон шалгаруулалтад оролцох нэг оролцогчид ногдох зардлын хэмжээг 20.000 /Хорин мянган/ төгрөгөөр шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Санхүү, эдийн засгийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 256/400 тоот хамтарсан тушаалыг хүчингүйд тооцсугай.
САНГИЙН САЙД С.БАЯРЦОГТ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2011 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3282 дугаарт бүртгэв.
