


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ
ПРОКУРОРЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2003 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Дугаар 12/05 Улаанбаатар хот
ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Хувийн хамгаалалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:
1."Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах заавар"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Бие хамгаалагч нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, ашиглах заавар"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Эдгээр зааврын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга, /цагдаагийн хурандаа Ө.Энхтөр/-даалгасугай.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД
ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН
ЕРӨНХИЙ ПРОКУРОР М.АЛТАНХУЯГ
