


ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
2011 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Дугаар 123 Улаанбаатар хот
НОТАРИАТЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛС,
ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсэг, Монголын Нотариатчдын танхимаас 2011 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 266 тоот албан бичгээр хүргүүлсэн саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын хэмжээ"-г хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулж "Нотариатын үйлчилгээний хөлс, зардлын жишгийг шинэчлэн тоггоох тухай" Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Ц.НЯМДОРЖ
/ХЗДХС-ын 2019 оны А/38-р тушаалаар нэмэлт орсныг тусгав/
