Хэвлэх DOC Татаж авах
ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ


2004 оны 2 дугаар сарын 13-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 24



Монгол Улсын Засгийн газраас 2004 оныг Усны жил болгосонтой холбогдуулан Байгаль орчны сайдын Зөвлөлийн 2004 оны 03 дугаар хуралдаанаас гаргасан шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:


1. Байгаль орчны сайдын 1999 оны 32 дугаар тушаалын хавсралт “Голын голдрил өөрчлөхөд мөрдөх журам”-ыг хүчингүй болсугай.


2.Голын голдрил өөрчлөх зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хянан магадлагаа хийж, хууль тогтоомжийн дагуу шийдвэр гаргахыг Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал эрхэлсэн комиссын дарга Я.Адъяад даалгасугай.


3.Дээрх тушаал хүчингүй болсонтой холбогдуулан “Голын голдрил, ай савд геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулах онцгой горим”-ыг шинээр боловсруулж Байгаль орчны сайдын зөвлөлд 2004 оны 3 дугаар сарын 20-ны дотор оруулж танилцуулахыг Тогтвортой хөгжил, хүрээлэн буй орчны газрын дарга А.Намхайд даалгасугай.


                                                                           САЙД                                   У.БАРСБОЛД


                                          2004 оны 3 дугаар сарын 1-ний өдөр улсын бүртгэлийн 2435 дугаарт бүртгэсэн