


/ХНХС-ын 2016.11.22-ны өдрийн А/249 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм/
2003 оны 12 дугаар сарын 31-ын өдөр
Улаанбаатар хот
Дугаар 451
“Бага, дунд боловсролын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
“Ерөнхий боловсролын сургууль, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хавсралтын ёсоор баталсугай.
Дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бага, дунд боловсролын бодлого, зохицуулалтын газар ( Г. Батболд )-т даалгасугай.
Энэхүү дүрэм батлагдсантай холбогдуулан Гэгээрлийн сайдын 1999 оны 130 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургуулийн суралцагчийн үлгэрчилсэн дүрэм”-ийг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД А.ЦАНЖИД
2004 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн 2384 дүгээрт бүртгэсэн
