


/ХЗДХС 2016.10.07-ны А/62-р тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 5 дугаар Улаанбаатар
сарын 31-ний өдөр Дугаар А/121 хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 7дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1.“Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Алтангэрэл/, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга / бригадын генерал Б.Билэгт/-д тус тус даалгасугай.
3.Энэ тушаал батлагдан гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2007 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 159 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
4.Энэ журмыг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
/ХЗДХС-ын 2016-10-07-ны А/62-р тушаалаар хүчингүй болсон./
