


/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/85 дугаар тушаалаар хасаж, хөдөлгөөн хийсэн.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар А/130
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 99 дүгээр зүйлийн 99.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг 2013 оны 06 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга,
/хурандаа Д.Ядамдорж/-д үүрэг болгосугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 252 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3387 дугаарт бүртгэв.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН 2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 12-НЫ ӨДРИЙН А/85 ДУГААР ТУШААЛААР ЭРХ ЗҮЙН ҮЙЛЧЛЭЛИЙН ХУГАЦАА ДУУССАН БОЛОН ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН 3 ДУГААР ЗҮЙЛИЙН 3.1.4 ДЭХ ХЭСЭГТ ЗААСНААР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХАМААРАХ ТУШААЛУУДЫГ УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛЭЭС ХАСАЖ, ХӨДӨЛГӨӨН ХИЙСЭН.
