


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 6 дугаар Улаанбаатар
сарын 8-ны өдөр Дугаар 205 хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015 оны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн”-д дор дурдсан агуулга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсугай:
1. “33. Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн Монголын хэсэг Дарга-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга” гэж нэмсүгэй./ЗГ-ын 2013-8-23-ны 302-р тогтоолоор өөрчлөлт орсон/
2. “34. Хоёр талын хамтын ажиллагааны Монгол, Тайландын Засгийн газар хоорондын зөвлөлийн Монголын хэсэг Дарга-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга” гэж нэмсүгэй.
3. 16 дугаар хэсэгт “Дарга-Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд” гэснийг “Дарга-Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд” гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
