


/ХЗДХС, СС-ын 2018 оны А/107/132 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дугаар А/181 Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 24.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.7, 83.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.”Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал олгох журам”-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 104 дүгээр тушаал болон 2011 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Уг журмыг 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Д.Ядамдорж/-т даалгасугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
