


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 10 дугаар Улаанбаатар
сарын 19-ний өдөр Дугаар 349 хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
/ЗГ-ын 2015 оны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 88 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн удирдах бүрэлдэхүүн”-д дор дурдсан агуулга бүхий нэмэлтийг оруулсугай:
“35. Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Польшийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсэг Дарга-Эдийн засгийн хөгжлийн дэд сайд” гэж нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Гадаад харилцааны сайд Л.БОЛД
