


/ХЗС-ын 2014-12-08-ны А/230-р тушаалаар хүчингүй болгосон/
МОНГОЛ УЛСЫН
ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН
ТУШААЛ
2013 оны 4 дүгээр Улаанбаатар
сарын 3-ны өдөр Дугаар А/76 хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1.“Хорих ангийн дотоод журам”-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Энэхүү журмыг 2013 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Д.Ядамдоржид үүрэг болгосугай.
3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын /хуучин нэрээр/ 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 50 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
