


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 28-ны өдөр Дугаар 427 хот
“МОНГОЛ, ХЯТАДЫН СОЁЛ, УРЛАГ, ХҮМҮҮНЛЭГИЙН
СОЛИЛЦООНЫ ЖИЛ”-ИЙН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд 2014 онд “Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн ажлыг зохион байгуулан тэмдэглэсүгэй.
2. “Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн ажлыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
3. “Монгол, Хятадын соёл, урлаг, хүмүүнлэгийн солилцооны жил”-ийн ажлын хүрээнд зохион байгуулах ажил, арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, дүнг Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэг (Д.Тэрбишдагва)-т даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Соёл, спорт, аялал
жуулчлалын сайд Ц.ОЮУНГЭРЭЛ
