Хэвлэх DOC Татаж авах
АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 18-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 24

АВТОБЕНЗИН, ДИЗЕЛИЙН ТҮЛШНИЙ ГААЛЬ, ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

/ЗГ-ын 2015-1-19-ний өдрийн 18-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:

Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр)
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) Дизелийн түлш
90 хүртэл 90 болон түүнээс дээш
1. Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга   0   0   0
2. Ханх, Ульханмайхан 0 0 0
3. Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг 30.000 0 30.000
 

2. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “1” хувиар тогтоосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тогтоолыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсүгэй.

                       

                        Монгол Улсын Ерөнхий сайд                                             Н.АЛТАНХУЯГ

               

                        Сангийн сайд                                                                       Ч.УЛААН