


2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр |
Улаанбаатар хот |
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7, Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай Улсын Их Хурлын 1999 оны 27 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Импортоор оруулж ирсэн автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг дор дурдсанаар тогтоосугай:
№ | Хилийн боомтын нэр | Ногдуулах онцгой албан татварын хэмжээ (төгрөгөөр) | ||
Автобензин (шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ) | Дизелийн түлш | |||
90 хүртэл | 90 болон түүнээс дээш | |||
1. | Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуунсухайт, Шивээхүрэн, Баянхошуу, Бичигт, Хавирга | 0 | 0 | 0 |
2. | Ханх, Ульханмайхан | 0 | 0 | 0 |
3. | Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг | 30.000 | 0 | 30.000 |
2. Импортоор оруулж байгаа автобензин, дизелийн түлшний гаалийн албан татварыг “1” хувиар тогтоосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Газрын тосны зарим бүтээгдэхүүний гааль, онцгой албан татварын тухай” Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
4. Энэ тогтоолыг 2014 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
