


2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр |
Улаанбаатар хот |
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
“Засгийн газраас зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хүрээнд баригдсан “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай. /Энэ журамд ЗГ-ын 2014-6-18-ны өдрийн 197-р тогтоолоор нэмэлт, ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 508-р тогтоолоор өөрчлөлт орсон/
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ч.САЙХАНБИЛЭГ
