

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 04 сарын 06 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
АЗИ, НОМХОН ДАЛАЙН САНСРЫН ХАМТЫН
АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГА (APSCO)-ЫН
КОНВЕНЦИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2005 оны 10 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо гарын үсэг зурсан Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллага (APSCO)-ын конвенцийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
