

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 05 сарын 04 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
“АЧААГ ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХЭД ХИЙХ
ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН НӨХЦӨЛИЙГ
УЯЛДУУЛАХ ТУХАЙ ОЛОН УЛСЫН
КОНВЕНЦИ”-Д НЭГДЭН ОРСНЫГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1982 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Женев хотноо гарын үсэг зурсан “Ачааг хилээр нэвтрүүлэхэд хийх хяналт, шалгалтын нөхцөлийг уялдуулах тухай олон улсын конвенци”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
