

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 05 сарын 04 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
“ДААЦЫН ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ ТУХАЙ 1966
ОНЫ ОЛОН УЛСЫН КОНВЕНЦИЙН 1988
ОНЫ ПРОТОКОЛ”-ЫГ СОЁРХОН
БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1988 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Лондон хотноо гарын үсэг зурсан “Даацын тэмдэглэгээний тухай 1966 оны олон улсын конвенцийн 1988 оны протокол”-ыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
