

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 05 сарын 04 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
“ДАЛАЙН ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН
ТУХАЙ КОНВЕНЦИД ОРУУЛАХ НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ”-ИЙГ СОЁРХОН
БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 1991 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр баталсан “Далайн олон улсын байгууллагын тухай конвенцид оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
