

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 05 сарын 04 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
“ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВРИЙГ
ЛИБЕРАЛЧЛАХ ТУХАЙ ОЛОН ТАЛТ
ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН “ЗӨВХӨН
АГААРААР АЧАА ТЭЭВЭРЛЭХЭД
ХЭРЭГЛЭХ ТУХАЙ НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ”-Д НЭГДЭН ОРСНЫГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. “Олон улсын агаарын тээврийг либералчлах тухай олон талт хэлэлцээр”-ийн “Зөвхөн агаараар ачаа тээвэрлэхэд хэрэглэх тухай нэмэлт, өөрчлөлт”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
