

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 05 сарын 10 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
“ГААЛИЙН ШИНЭЧЛЭЛ, МОДЕРНИЗАЦИ
ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2007 оны 2 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан “Гаалийн шинэчлэл, модернизаци төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
