

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 05 сарын 17 өдөр Төрийн ордон. Улаанбаатар хот
“ЗҮҮН БҮСИЙН ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ
ТӨВИЙГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ” -ИЙН ЗЭЭЛИЙН
ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Бельгийн Вант Улсын Засгийн газар хооронд 2007 оны 3 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Зүүн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
