

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 08 сарын 03 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“ПАРЛАМЕНТЫН ОРДОН БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН ХАРИЛЦАН
ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧГИЙГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангийн хооронд 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Парламентын ордон барих төсөл”-ийн буцалтгүй тусламжийн харилцан ойлголцлын санамж бичгийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
