

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 08 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“СОЁЛЫН ИЛЭРХИЙЛЛИЙН ОЛОН ТӨРЛИЙГ
ХАМГААЛАХ БОЛОН ХӨХИҮЛЭН ДЭМЖИХ
ТУХАЙ” 2005 ОНЫ ЮНЕСКО-ГИЙН КОНВЕНЦИД
МОНГОЛ УЛС НЭГДЭН ОРСНЫГ СОЁРХОН
БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Францын Парис хотноо 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан “Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай” ЮНЕСКО-гийн Конвенцид Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
