

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 10 сарын 04 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“МОНГОЛ-ОРОСЫН УЛСЫН ХИЛИЙН
ДЭГЛЭМИЙН ТУХАЙ” МОНГОЛ УЛС,
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС ХООРОНДЫН
ГЭРЭЭГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Монгол-Оросын улсын хилийн дэглэмийн тухай“ гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
