www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх/ /ХЗДХС-ийн 2017-06-08-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар хүчингүй болсон/


/ХЗДХС-ийн 2017-06-08-ны өдрийн А/159 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 02 дугаар сарын 27 -ны өдөр                                                                 Дугаар А/42                                                                            Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам”-ыг нэгдүгээр, “Тамга, тэмдэг, баталгааны тэмдгийн хяналтын дугаарын маягт”-ыг хоёрдугаар  хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын биелэлтийг хангуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга /Ц.Пүрэвдорж/-д үүрэг болгосугай.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгасугай.

4.Энэ журмыг 2015 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                                         САЙД                                           Д.ДОРЛИГЖАВ