www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох/


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ
2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 98

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 8.1.17, 25.6 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох, хүчингүй болгох журам”-ыг нэгдүгээр, “Гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох журам”-ыг хоёрдугаар, “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргах өргөдлийн маягт”-ыг гуравдугаар, “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүртгэх дэвтрийн загвар”-ыг дөрөвдүгээр, “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтын багц цаг бүрдүүлэлтийн тайлангийн маягт, багц цаг бүрдүүлсэн хэлбэрийг бүртгэх код”-ыг тавдугаар, “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг зургаадугаар, “Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний загвар”-ыг долоодугаар, “Гадаадын эмнэлгийн мэргэжилтний танилцуулгын маягт”-ыг наймдугаар, “Зөвшөөрлийн шалгалтын комиссын гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлгийн маягт”-ыг есдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Ч.Бат-Эрдэнэ/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Баяр/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Э.Оюунсүрэн/-т тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангахыг Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн зөвлөлийн дарга /Г.Ганчимэг/-д даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 68 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                                            Г.ШИЙЛЭГДАМБА

/ЭМС-ын 2019 оны А/492 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/