www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /Борлуулагчийн галт зэвсгийн бүртгэлийн/


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр                                                        Дугаар А/73                                     Улаанбаатар хот

ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

              Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь :

        1.“Борлуулагчийн галт зэвсгийн бүртгэлийн загвар”-ыг нэгдүгээр, “Борлуулагчийн сумны бүртгэлийн загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

          2.Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Дэд дарга /дэд комиссар Ж.Буянбат/-д үүрэг болгосугай.

           3.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА, ТЭРГҮҮН

КОМИССАР                                              Р.ЧИНГИС