www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний/


МОНГОЛ УЛСЫН

     ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

ЖАГСААЛТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр                                   Дугаар 470                            Улаанбаатар хот

“Эрүүл мэндийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1.“Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт”-ыг нэгдүгээр, "Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалыг мөрдөж, хэрэгжилтийг ханган ажиллах, иргэдийг мэдээллээр хангах ажлыг зохион байгуулахыг Төрийн өмчийн амаржих газар, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүдийн дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3.“Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж, үйлчилгээний жагсаалт, журам”-ыг баталсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 223 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэхтэй холбоотой санхүүжилтийгжил бүрийн төсөвт тусгуулан ажиллахыг Эрүүл мэнд, спортын яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар (Р.Оюунханд)-т даалгасугай. 

5. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэнд, спортын яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар (Э.Оюунсүрэн)-т үүрэг болгосугай.

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН                                                                                             САЙДЫН ҮҮРЭГ

ГҮЙЦЭТГЭГЧ                                      Ц.ОЮУНБААТАР