www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /“Үндэсний шигшээ баг бүрдүүлж, тэмцээнд оролцуулах журам”/


МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2002 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 24/19

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 187 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

Нэг.Биеийн тамир, спортын тэмцээнийг зохион байгуулах, санхүүжүүлэх журам-ыг нэгдүгээр, Үндэсний шигшээ баг бүрдүүлж, тэмцээнд оролцуулах журам-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

/Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2009 оны 53/45 дугаар тушаалаар нэгдүгээр хавсралтыг хүчингүй болгосон./

Хоёр.Улсын хэмжээнд мөрдөгдөх биеийн тамир, спортын холбогдолтой дүрэм, зааврыг энэхүү тушаалын журмуудтай нийцүүлэн шинэчлэн мөрдүүлэхийг Биеийн тамир, спортын Үндэсний төв /Г.Пүрэв-Очир/-д даалгасугай.

Гурав.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/, Санхүү, эдийн засгийн яамны Төсвийн бодлого, зохицуулалтын газар /Э.Сандагдорж/-т даалгасугай.

Дөрөв.Энэ тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын 1998 оны A/39/48 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД П.НЯМДАВАА

САНГИЙН САЙД Ч.УЛААН

Улсын бүртгэлийн 2007 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2808 дугаарт бүртгэв.