www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай


ХИЛ ХАМГААЛАХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2017 оны 4 сарын дүгээр 12-ны өдөр                                                                   Дугаар А/97                                                                                                     Улаанбаатар хот

Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журам батлах тухай

Монгол Улсын хилийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.9, 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Улсын хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг 1 дүгээр, нэвтрэх зөвшөөрлийн хуудасны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга /хошууч генерал Ш.Лхачинжав/, хилийн ангийн захирагч нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан 2009 оны А/21 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА, ХОШУУЧ ГЕНЕРАЛ                                                        Ц.СЭРГЭЛЭН

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3716 дугаарт бүртгэв.