www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/143

АХУЙН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАХ, АРИУТГАХ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХ БОДИСЫГ УЛСЫН БҮРТГЭЛД БҮРТГЭХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Эрүүл мэндийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам”-ыг нэгдүгээр, “Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний загвар”-ыг хоёрдугаар, “Бүртгэлийн өргөдлийн маягт”-ыг гуравдугаар, “Бодисын хэрэглэх арга, аюулгүй ажиллагааны зааврын маягт”-ыг дөрөвдүгээр, “Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх ажил үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын тайлан мэдээний маягт”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх үйл ажиллагааны тайлан мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны дотор Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж байхыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нарт, ирүүлсэн мэдээг нэгтгэж жил бүрийн 2 дугаар сарын 1-ний дотор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газарт хүргүүлж байхыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /Д.Нямхүү/-д даалгасугай.

3.Тухайн жилд Монгол Улсад ашиглаж болох ахуйн хортон, шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйжүүлэлтийн бүртгэгдсэн бодисын жагсаалтыг хамтарсан тушаалд тусгаж байхыг Нийгмийн эрүүл мэндийн газар /Д.Ганцэцэг/-т даалгасугай.

4.Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Д.Очирбат/-д үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны 03  дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                             А.ЦОГЦЭЦЭГ          

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 3719 дүгээрт бүртгэв.