www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх/


     ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

            Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.12-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

       1. “Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцас хэрэглэх журам”-ыг нэгдүгээр, “Олон нийтийн цагдаагийн таних тэмдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын тусгай хувцасны загвар”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

         2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.

          3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 383 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

          4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                        ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА                              Ө.ЭНХТӨР