www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар/ /ЦЕГД-ны 2020 оны А/147 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

            Цагдаагийн албаны тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

            1.“Олон нийтийн цагдаагийн дүрэм, түүнд тавигдах шаардлага, гэрээний загвар”-ыг хавсралтаар баталсугай.

            2.Дүрмийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийтийн хэв журам хамгаалах газар /цагдаагийн хурандаа Б.Ганзориг/-т тус тус үүрэг болгосугай.

            3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга /цагдаагийн хурандаа М.Лувсандорж/-д даалгасугай.

          4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 568 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

          5.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                         ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                                         Ө.ЭНХТӨР

/Цагдаагийн ерөнхий газрын даргын 2020 оны А/147 дугаар тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/