www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох/


ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

            Цагдаагийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Цагдаагийн байгууллагад ажиллах иргэнд тавигдах тусгай шаардлага, шалгуур үзүүлэлт тооцох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг цагдаагийн төв, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга /цагдаагийн хурандаа П.Оростогоо/-д даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2015 оны А/79 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Албан тушаалд томилох болзол, шаардлага, шалгуур /код 901/ журам”-ыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тушаалыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                     ДАРГА,

                                       ЦАГДААГИЙН ХУРАНДАА                                      Ө.ЭНХТӨР

/ЦЕГ-ын даргын 2018 оны А/41 дүгээр тушаалаар өөрчлөлт орсон/