www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ


БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2018 оны 01 сарын 29-ний өдөр                                   Дугаар А/78                                Алтай хот

ОРОН НУТГИЙН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ

 АШИГЛАСНЫ ТӨЛБӨРИЙН ТУХАЙ

Монгол Улсын Автозамын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт,30 дугаар зүйлийн 30.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах үйл ажиллагааны журмыг хавсралтаар баталсугай.

2. Журмын дагуу тээврийн хэрэгсэл  эзэмшигчдээс төлбөрийг  хурааж, аймгийн  замын санд  төвлөрүүлэх  ажлыг зохион байгуулахыг Татварын хэлтэс /С.Рэнцэндагва/, сумдын Засаг дарга  нарт, тээврийн  хэрэгсэл эзэмшигчдийг бүрэн хамруулж ажиллахыг Цагдаагийн газрын дарга /Б.Оюутболд/, аймгийн Авто тээврийн төвийн дарга /Д.Амармөнх/ нарт үүрэг болгосугай.

3. Замын сангийн хөрөнгөөр хийж  гүйцэтгэх  ажлын  жагсаалтыг аймгийн Иргэдийн  төлөөлөгчдийн  хурлаар батлуулж, гүйцэтгэх ажлыг зохион байгуулахыг Хөрөнгө оруулалт хөгжлийн бодлогын хэлтэс /Д.Ихбаяр/, орлогын гүйцэтгэл, сангийн зарцуулалтад  хяналт  тавьж  ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /С.Байгалмаа/-т  үүрэг болгосугай.

ДАРГА                               Г.БАТЖАРГАЛ