www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Жагсаалт, журам батлах тухай /Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх/


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр                       
Улаанбаатар хот

Дугаар А/485

Жагсаалт, журам батлах тухай

          Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

                 1.Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний жагсаалтыг нэгдүгээр, эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

             2.Тушаалын хэрэгжилтийг эрүүл мэндийн салбарын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /М.Баттүвшин/-т даалгасугай.

                 3.Батлагдсан жагсаалт, журмын дагуу эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээг зохион байгуулж ажиллахыг эрүүл мэндийн байгуулагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

                 4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газарт даалгасугай.

                 5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2009 оны 51 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                     Д.САРАНГЭРЭЛ