www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
Журам шинэчлэн батлах тухай /Эмнэл зүйн туршилт явуулах, судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, эд, эрхтэн авах, хэрэглэх/


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр                             
Улаанбаатар хот

Дугаар А/526            

Журам шинэчлэн батлах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Эмнэл зүйн туршилт явуулах, судалгаа, шинжилгээний зорилгоор хүний цус, цусан бүтээгдэхүүн, биологийн шингэн, эд, эрхтэн авах, хэрэглэх журам”-ыг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллахыг Эм үйлдвэрлэл, технологийн газар (Д.Оюунчимэг)-т, Анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, салбар хороо, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт тус тус үүрэг болгосугай.

3.Журам шинэчлэгдсэнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2006 оны 426 дугаар, 2007 оны 121 дүгээр, 2016 оны 56 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                 Д.САРАНГЭРЭЛ