www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“Журам, шалгуур үзүүлэлт батлах тухай” /Эрүүл мэндийн салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх/


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр                         
Улаанбаатар хот

Дугаар А/25

“Журам, шалгуур үзүүлэлт батлах тухай”

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Эрүүл мэндийн салбарын зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх журам”-ыг нэгдүгээр, “Төрийн бус байгууллагад тавих нийтлэг шаардлага”-ыг хоёрдугаар, “Төрийн бус байгууллагын санал үнэлэх шалгуур үзүүлэлт”-ийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Нийгмийн эрүүл мэндийн газар /Т.Энхзаяа/, Эмнэлгийн тусламжийн газар /М.Баттүвшин/, Төрийн захиргааны удирдлагын газар /Б.Цогтбаатар/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Я.Амаржаргал/, Эм үйлдвэрлэл, технологийн газарт тус тус үүрэг болгосугай.

3.Тус тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадоржид даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Журам, шалгуур үзүүлэлт батлах тухай” 397 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                  

                                                   САЙД                                     Д.САРАНГЭРЭЛ