www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх/


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/502

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Донорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам-ыг нэгдүгээр, Донорын зөвшөөрлийн хуудас-ыг хоёрдугаар, Донорын зөвшөөрлөөс татгалзах хуудас-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг бодлогын нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /М.Баттүвшин/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Д.Ганцэцэг/-д тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газарт даалгасугай.

                                               САЙД                                     Д.САРАНГЭРЭЛ