www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”  батлах тухай


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр                           
Улаанбаатар хот

Дугаар А/406     

“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”

батлах тухай

            Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

            1.“Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийг нэгдүгээр, “Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэгчийн ёс зүйн эрх, үүрэг”-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

            2.Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг улсын хэмжээнд сурталчлан танилцуулж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо /Д.Цэрэндагва/ нарт, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Бямбадорж/-д тус тус даалгасугай.

            3.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2013 оны “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 446 дугаар тушаал, 2016 оны “Эм зүйч, эм найруулагчийн ёс зүйн хэм, хэмжээ, эрх, үүрэг батлах тухай”  32 дугаар тушаалыг тус тус хүчингүйд тооцсугай.

САЙД                                                        Д.САРАНГЭРЭЛ