www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах/


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр                      
Улаанбаатар хот

Дугаар А/59 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

      1.“Согтуурах, мансуурах донтой хүнд эрүүл мэндийн дүгнэлт гаргах журам”-ыг нэгдүгээр, “Согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар”-ыг хоёрдугаар, “Согтуурах, мансуурах донтой хүнд албадан эмчилгээ хийхийг хориглох биеийн хүнд эмгэгийн жагсаалт”-ыг гуравдугаар, “Согтуурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх журам”-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллага, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт даалгасугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар (Я.Буянжаргал), Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (Д.Дамдинцэрэн), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (Л.Насанцэнгэл)-д тус тус даалгасугай.

                       САЙД                                     Д.САРАНГЭРЭЛ