www.Legalinfo.mn - Хуулийн нэгдсэн портал
СУВИЛАЛ, СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛАХУЙН  ТӨВИЙГ МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/180

СУВИЛАЛ, СЭРГЭЭН ЗАСАХ БОЛОН СУВИЛАХУЙН ТӨВИЙГ МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.18, 22 дугаар зүйлийн 22.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Сувиллыг магадлан шинжлэх шалгуур”-ыг нэгдүгээр, “Сэргээн засах төвийг магадлан шинжлэх шалгуур”-ыг хоёрдугаар, “Сувилахуйн төвийг магадлан шинжлэх шалгуур”-ыг гуравдугаар, Сувилал, сэргээн засах болон сувилахуйн төвд магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх аргачлалыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Эрүүл мэндийн байгууллага, магадлан итгэмжлэлийн шинжээчдийг магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх арга зүйгээр ханган, сургалт зохион байгуулж, хэрэгжүүлж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

3.Эрүүл мэндийн байгууллага, шинжээчдэд хийх сургалтын зардлыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д даалгасугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Я.Амаржаргал/-т үүрэг болгосугай.

5.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 дугаар тушаалын 6 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД                                                 Д.САРАНГЭРЭЛ